logo
logo

Б.Цэцэг бороотой өдөр цэцэрлэгт хүрээлэнд памперс тараагаад, хүмүүсийг өрөвдөж уйлж унжаад байсан

Б.Болор-Эрдэнэ: Цэцэг Бямба гэдэг хүн хэзээ билээ нэг бороотой өдөр цэцэрлэгт хүрээлэнд памперс тараагаад л, хүний зовлон өрөвдөж уйлж унжаад байсан. Бас нэг цэрэг хүүгийн ар гэр бүлээрээ угаартаж үхэхэд 20 сая₮ гаргаж нийгмийн зэвүүцэл бухимдлын галыг мөнгөөр унтрааж байсан. Гэтэл нөхрийнх нь "Нутгийн Буян" Сэлбийн барилгын ажлаас 214 тэрбум төгрөгийн тендер авсан гэгдэж байгаа. Монголын буянтнууд гэж иймэрхүү л юм байдаг. Ганжавхлангийн хамаатан садны алтны уурхай, газар, барилгын бизнесийн талаар эртээд зах зухаас нь бичиж хүргэсэн. Төрийн өмч, төсөв, газрын баялгаас ахиухан хутгаж аваад, тэрнээсээ ард түмэнд халбага хусам хуваарилж хүний хайланд тоологддог. Өврөөрөө мөлжсөн яс шидэж олсон нөлөөллөө ашиглан араараа ард түмний хотноос хутгах халбага шанагаа улам томруулдаг.

Рио Тинто эд нартай яг адилхан. Зөвхөн 2025 онд олсон орлого, хүүлсэн хүү л гэхэд хэдэн тэрбум доллароор яригдана. Гэтэл үүнээсээ хусам төсөв гаргаж цэцэг навч тариад сайн дүрд орчихдог. Яг заавал хүүхэд залуус, ирээдүй үе очдог хотын зүрх сэтгэл болсон хэсгийг эднийд ингэж ашиглуулах шийдвэр гаргасан хүн нь Нямбаатар. Одоо гэтэл Нямбаа Гандангийн тохижилт руу Рио Тинтог оруулна гэнэ. Үнэхээр нэг санаа нь цаашаа эргэчихсэн заяагүй хүүр гэж энэ хүнийг хэлэх байна. Үндэсний амь сүнстэй болгон руу, шашин соёл руу оруулчихаар нөгөө монголчууд нь улам л дээрэмд дасаж, дээрэмчдэдээ улам дурлаж шүтэх болж, боолын заяанд бууж өгөх болно. Сошиал медиад хүний хайлангаа гайхуулах галзуурал, буянтнуудыг дагаж савсаганаж үнэгүй юманд ард түмнийг сургасан дасгасан хүн болгон дэлхийн түүхэнд боолчлолыг алгасч чадсан Монголын ард түмнийг 21-р зуунд боол заяанд оруулж дөнгөлж чадлаа чадлаа.

47-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...