|
--°C
|horoscope icon |
logo
logo

Бидний тухай

Талын нүүдэлчид эртнээс эрх чөлөөг эрхэмлэгч, бие даасан оршихуйтай амьдарч ирсэн төдийгүй “ХҮНИЙ ЭРХЭНД ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭНД ЗОВ” гэх философийг баримталж ирсэн.

Өнөө цагт бие даасан бодлого, үзэл баримтлалтай, төрөөс хамааралгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдрийн од мэт болсон бөгөөд иргэд бодит мэдээллээр ангаж байна.

Төр засгаас гаргаж буй аливаа шийдвэр, нийгэмд өрнөж буй үйл явдлыг чөлөөт зах зээлийн зарчимд хэрхэн нийцэж буй эсэх, хувь хүний эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж буйг барууны үзэл баримтлалтай мэргэжлийн сэтгүүлч, эксперт, тоймчдоор дамжуулан залууст зориулсан контент бүтээж, WWW.MONGOLIC.MN домайн болон бүхий л дэд бүтэц (YouTube, Social, IPTV)-ийг ашиглан хүргэнэ.

Эрх баригчид хэн байхаас үл хамааран сөрөг хүчний байр сууриас мэдээлэлд дүн шинжилгээ, анализ хийсэн төрөл бүрийн контентийг үйлдвэрлэнэ.