|
--°C
|horoscope icon |
logo
logo

"Mongolic Тойм” Ep07

Бидэнд YouTube компаниас эцсийн шийдвэр ирлээ. Тэд манай “Mongolic voice media'”сувгийг бүрмөсөн хааж, дахин сэргээхгүй гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ ямар шалтгаанаар хааж байгаагаа ч мэдэгдсэнгүй. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ийм бүдүүлгээр халдаж буйд харамсч байна. Бидний хуучин сувагт “Subscribe” дарж, үнэнийг дэмжиж байсан үзэгчиддээ баярлалаа. Тиймээс шинэ сувгаар, илүү баримттайгаар тоймоо үргэлжлүүлж хүргэх хүртэл өөрсдийн page хуудсаар “Mongolic тойм"-оо хүлээн авна уу.

ЭНЭ ДУГААРТ:
-Данхар төр vs Туйлдсан татвар төлөгчид: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болговол "Төсөв 1.8 их наядаар тасарна" гэх айдас. Төр иргэдийн халаасан дахь мөнгийг өөрийн мөнгө мэтээр тооцсоор байх уу?
-Төрийн өмч-Авлигын үүр уурхай: Төрийн өмчит компаниудын 50-60 их наядын хөрөнгө, 20-30 их наядын өр төлбөр бол бидний сүйрэд. Нийтийн өмчийг хувьчлах л хамгийн зөв логик гарц.
- Сайд Л.Энх-Амгалангийн "сургуулийн орчинд фэйсбүүкийг хаана" гэх мэдэгдэл нь төр өөрийгөө бүгдийг мэддэг "эцэг эх" мэтээр авирлаж, хувь хүний эрх чөлөө рүү хэрхэн халдах нь. Түүний хийх ёстой ажил бол соргуулийн хүрэлцээ, багш нарын хомсдол болохоос юу үзэх, үзэхгүйг заах биш...
- Оюун санааны их гарз: "Амьддаа бие биеэ хайрла..." Төрийн соёрхолт яруу найрагч Ш.Гүрбазар гуайн дурсгалыг хүндэтгэж, биднийг нэгтгэдэг үндэсний ижилсэл, үнэт зүйлийн тухай эргэцүүлэл.

70-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...

"Mongolic Тойм” Ep07