Дайнгүй улсын иргэд ч гэлээ авто зам хэмээх талбарт амь хэмээх төлөөстэй тал нутгийн тайван хүмүүс. Өвлийг өнтэй давж хавартай мэнд золгосны баяр, Үндэсний их баяр наадам гэх хоёрхон том баяртай улс гэвч энэ баяруудаар бид зам дээрээ эрдэнэт хүний амь насыг тавиад туучихдаг. Улсын хэмжээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын тухай 10,650 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс 1,455 хүн зам тээврийн осолд өртөж гэмтсэн бол тэдгээрийн дотор хүүхдийн тоо 396 буюу 27.2 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь зөвхөн гэмтсэн хүмүүсийн тоо бол үүнээс амь насаа алдсан нь багагүй тоо байлаа. Хамгийн сүүлийн харамсалтай тохиолдол бол урсгал сөрж нэг гэр бүлийн гурван хүнийг тэнгэрийн орон руу авч одов. Замын эвдрэлээс болж ид хийж бүтээх насны залуу үлдсэн насаараа суумгай болов. Энэ бүхний бууруутныг бид хаанаас хайх вэ? Согтуу жолоочийн буруу, зам шиг зам бариад өгчих чадалгүй улс төрчдийн буруу. Биднийг буруутныг хэлэлцээд халаглаад суух үед дахиад хэдэн амиа алдах ёстой вэ? Үүнд хэн хариулт өгөх вэ?
Халхын голын дайнд ч бид өнөөдрийнх шиг амины гарлагатай байж үзээгүй...

4-н өдрийн өмнө
•
Сэтгүүлч : Mongolic
Бусад мэдээнүүд

Леброн Жэймс Филадельфиа 76 багтай нэгдэж буйгаа албан ёсоор зарлаллаа.

Дэлхий дээр ангилан бүртгэсэн нийт хөхтөн амьтдын 20 гаруй хувийг сарьсан багваахай эзэлдэг.

11 хүн амиа алдаж, 50 хүн ор сураггүй хэвээр байна.

Өнөөдөр 19:30 цагаас The MongolZ vs Heroic

Хайч-Чулуу–Даавуу тэмцээн

OpenAI-ийн туршилтын загвар бодит компанийн систем рүү зөвшөөрөлгүй нэвтэрчээ
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...
