Монголоос төрсөн ирээдүйн Jordan Ш.Энхийн-Од нь 2002.08.17-нд АНУ-ын Аризона мужын Финикс хотод аав МУГТ Ц.Шаравжамцыгаа АНУ-д тоглодог байхад төрсөн бөгөөд удалгүй Монголдоо ирж, хожим нь Америк Монгол тамирчдын түүчээ болж мэргэжлийн багт, мэргэжлийн түвшинд тоглох болсон анхны тамирчин юм.

“Аавынхаа үргэлжлэл болох ирээдүйтэй, авьяастай” гэж үнэлэгдсэн Ш.Энхийн-Од багаасаа аав шигээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөн, найман настайдаа эл спортоор хичээллэжээ. Улмаар 11 настайгаасаа хойш тэмцээнд оролцож байгаа юм.

2026 оны NBA драфтад анх удаа Монгол тамирчин нэрээ өгч, олон түмнээ догдлуулсан түүхэн өдрүүд болж өнгөрсөн гэвч харамсалтай нь түүнийг драфтаар сонгоогүй ч NBA зуны лигт Орландо Мэжик багаас тоглохоор болсон гайхалтай мэдээ дуулдлаа. Ш.Энхийн-Одод халуун баяр хүргэж улам их амжилт хүсье.

Сонирхуулхад, Түүний аав нь Монгол Улсын Гавьяат тамирчин, сагсан бөмбөгийн тод од Ц.Шаравжамц бол ах Ш.Мөнхийн-Од нь мөн сагсан бөмбөг тоглодог аж.







