Төрийн ажил чухал уу, төрхөө засах ажил чухал уу?

Сүүлийн үед манай төрийн томчуудын анхаарал хаашаа чиглэж байгааг харахаар улс орны хөгжил, иргэдийн амьдралаас гадна өөр нэг чухал салбар эрчимтэй хөгжиж байгаа бололтой. Тэр нь гоо сайхны салбар.
Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт өртөг өндөртэй болж, өрхийн орлого инфляцтай уралдан гүйцэх гэж ядаж байхад төрийн түшээдийн хувьд арьс өнгө, үс зүс, гоо сайхны асуудал ч бас орхигдуулж болохгүй чухал ажил ажээ.
Иргэдийн толгой дээрх үс унаж байгаа нь амьдралын дарамт, зээлийн хүү, үнийн өсөлтөөс ч болдог байж мэднэ. Харин төрийн ордонд үс, зүсээ тордох зав боломж хангалттай байдаг бололтой. Нэг нь үсээ, нөгөө нь арьсаа арчлуулж, гурав дахь нь залуу насаа хадгалах гээд завгүй. Харин төрийн ажил хэзээ хийгдэх вэ гэдэг асуулт л иргэдийн толгойд ургасаар.
Улс орны хөгжилд хөрөнгө оруулах мөнгөөр улс төрчдийн үс ургуулж, үрчлээ тэнийлгэж байгаа юм биш биз гэсэн хардлага иргэдэд төрж байгаа бол хардлагыг нь арилгах хамгийн зөв арга бол баримт, ил тод байдал.
Эцсийн эцэст иргэд төрийн түшээдээсээ Холливудын од шиг төрх биш, хариуцлагатай ажил, ил тод зарцуулалт, бодит үр дүн л хүсэж байгаа.
Төсөв бол гоо сайхны сан биш. Төрийн ордон бол гоо сайхны клиник биш. Харин төрийн алба бол ард түмний итгэлийг дааж ажиллах үүрэг юм.
Үс ургах хугацаатай. Үрчлээ тэнийх хугацаатай. Харин иргэдийн итгэл алдагдвал эргүүлж ургуулахад нэлээд хэцүү шүү, эрхэм түшээд ээ!
3-н өдрийн өмнө
Нийтлэгч
Mongolic
Бусад мэдээнүүд

ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд

Улаанбаатарт хүйтний эрч чангарч, шөнөдөө хүйтэрнэ

Арван настнуудыг аюул руу түлхэж буй Г.Тэмүүлэнгийн тэнэглэл

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв

Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 13-нд болох үйл явдал

Хүний амь насанд халдсан баавгайг буудаж, аюулгүй болгожээ
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...
