|
--°C
| |
logo

ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд

Засгийн газрын хуралдаан 8 цагт эхэлсэн, үргэлжилж байна.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. 
-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монголын хөрөнгийн биржийн талаар авах арга хэмжээний тухай”

-Засгийн газрын 2014 оны 152 дугаар тогтоол/ 
“Албан татвар төлөх хугацааг сунгах тухай”

-Засгийн газрын тогтоолын төсөл /Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 600 МВт-ын цахилгаан станцын 2 дугаар үе шатны 300 МВт-ын төсөл/ 

-Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт 

-Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижирийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт 

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

-“Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2023 оны 67 дугаар тогтоол/ 
-“Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2026 оны 31 дүгээр тогтоолын дагуу хийсэн судалгааны үр дүнгийн талаар 

-“10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явцын талаар 

-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх байгаа ажил, арга хэмжээний талаар 

-Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын нөхцөл байдлын талаар 
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар 

-Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу аукционы зарчмаар хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар 


-“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна.

Нийтлэгч

Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...