|
--°C
| |
logo

3 настайдаа Монгол орныг бүтэн тойрч аялан тоглолтод оролцож байсан Б.Дуулимын story

Одоо хэр нь single яваа залуусын зүрхийг зүсэгч Б.Дуулимын эксүүдийн тоог түр мартацгаая. Б.Дуулим Монголын нийтийн дууны урлагийн нэрт төлөөлөгчид болох МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин, дуучин В.Баттулгын охин юм. Тэрээр удам дамжсан авьяастай, нийтийн болон поп, орчин үеийн хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвидаг гурав дахь үеийн уран бүтээлч. СУИС-т суралцсан залуу авьяастан гадаадад боловсрол мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ эх орондоо аавтайгаа тоглолт хийх боломжийг алддаггүй. Б.Дуулим R&B, орчин үеийн урсгалын хайрын сэдэвтэй дуунуудаа "Duulia" нэрээр гаргаж, залуусын сонсох дуртай артист болоод байна. Жишээ нь "Uureer", "Deja Vu", хамтлаг дуучидтай хамтарсан уран бүтээлүүд нь залуусын дунд хит болоод байгаа. Халуухан single бүсгүй Follow шоунд оролцсон нь ойрын өдрүүдийн ярианы сэдэв болж байна. Тэмпо тэр хоёрыг хос болчихоосой гэж үзэгчид битүүхэн горьдлого тээж байна. Аль аль нь адармаатай замнал туулсан бие биенээ ойлгох урлагийн хүмүүс учраас болохгүй юу байх вэ гэлцэн түлхүүрдэж байна.

Нийтлэгч

Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...