Шархалсан зүрхтэй, эксийгээ клипэндээ тоглуулан од болгоод алдсан Тэмпогийн story

"Mixx" хамтлагийн реппер, дуучин Tempo буюу Б.Болдбаатар жинхэнэ нэрнээсээ илүү П.Шүүдэрцэцэгийн экс гэдэг нь овог шиг болсон. Тэд хосууд байхад “Шүүдэрхэн” дуу түүний эксд update хийж алдаршуулж орхисон. Салахыг нь мэдсэн бол юу гээд л дуу зориулж клипэндээ тоглуулж байх вэ дээ. Тэмпо зураглаач, сэтгүүлч мэргэжилтэйгээс гадна телевизийн хөтлөгч хийж, саяхан гэхэд "Хиртээгүй сарнай" кинонд гол дүр бүтээгээд амжсан олон талын авьяастай залуу. Өөрийн гэсэн өвөрмөц стиль хэв маягаараа ялгардаг тэрээр хувцас загварын чиглэлээр "Hyperbole" нэртэй хувийн брэндээ гаргаж, бизнесээ амжилттай үргэлжлүүлж байгаа. Сүүлийн үед фитнесс, пауэрлифтингээр эрчимтэй хичээллэж, спортлог, эрүүл амьдралын хэв маягийг сошиалдаа уриалах болсон. Даруухан Тэмпо “Follow” реалити шоугаар comeback хийлээ. Эндээс Тэмпо хосоо олох гэхээсээ түүнийг мартсан крашуудын сонирхол сэргэж байна. Яахав Б.Дуулимтай хос болоод салдаг юмаа гэхэд бас дуу зориулж хийгээд энэ удаад бүр хамт дуулах хэмжээний гоё хайрын түүх үүсэх ч юм билүү. “Follow” реалити шоу Бямба гариг бүр цацагдахад энэ хоёрыг харах Тэмпог бүсгүйчүүдээс хэнийг нь сонгох бол гэж крашууд нь сэтгэлээ чилээх ажилтай боллоо. Нэг л асуудал байна Б.Дуулим тэр хоёр хос боллоо гэхэд аав нь Тэмпог зөвшөөрөх болов уу?
2-н цагын өмнө
Нийтлэгч
Mongolic
Бусад мэдээнүүд

Монгол Улс дундаас дээш орлоготой болсон гэнэ шүү. Харин монгол хүн хэзээ дундаас дээш амьдрах вэ?

Улаанбаатар хотод өдөртөө +5-аас +7 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй, өдөртөө 1-ээс 3 хэм дулаан байна

Улаанбаатар хотод лхагва гарагаас эхлэн хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна.

Түгээгүүр дагаж түгжирсэн иргэдийн цаг хугацааг хэн хариуцаж нөхөн төлөх вэ? САЙД АА!

10 саяын асуултад 10 км-ийн тайлбар өгчих юм. Асуултаас зугтахдаа хүртэл төмөр зам шиг тойруу маршрут сонгох гэж
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...
