Монгол Улс дундаас дээш орлоготой болсон гэнэ шүү. Харин монгол хүн хэзээ дундаас дээш амьдрах вэ?

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын хэлснээр Монгол Улс дундаас дээш орлоготой орны эгнээнд эргэн шилжжээ. Баяр хүргэе! Үнэхээр сайхан мэдээ байна. Уг нь энэ мэдээг сонсоод монгол хүн бүрийн цалин нэмэгдэж, өрхийн орлого өсөж, дэлгүүрийн лангуун дээрх барааны үнэ буурч, зээлийн дарамт багасаж, сарын сүүлээр хэтэвчиндээ мөнгөтэй үлддэг болсон гэж ойлгомоор. Гэтэл нэг л сонин. Улсын эдийн засаг дундаас дээш орлоготой болчихсон байхад иргэдийн амьдрал яагаад улных хэвээрээ байдаг юм бол? Улс маань баян болжээ. Харин иргэн нь зээлтэй. Улсын экспорт өсжээ. Харин өрхийн хэрэглээний зардал өссөөр.
Нэг хүнд ногдох ДНБ нэмэгджээ. Харин нэг хүнд ногдох сарын эцсийн үлдэгдэл хаана явна вэ? Эдийн засгийн статистик дээр Монгол Улс аль хэдийнэ нэг шат ахижээ. Харин зах дээр мах авахдаа, дэлгүүрт сүү авахдаа, байрны зээлээ төлөхдөө, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бодохдоо тэр шатыг мэдэрч байгаа хүн хэд бол?
Тэгэхээр бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм байна. Улс дундаас дээш орлоготой болж болно. Харин тэр орлого нь иргэдийн амьдралд хүрч очих эсэх гэдэг тусдаа асуудал ажээ. Сайд маань тоогоо ярьж байна. Иргэд нь тогоогоо бодож байна. Сайд маань эдийн засгийн өсөлтөө ярьж байна. Иргэд нь сарынхаа цалин дараагийн цалинтайгаа яаж залгах вэ гэдгээ л бодож байна. Сайд маань улсынхаа байр суурийг олон улсын ангиллаар харж байна. Иргэд нь маргаашийнхаа амьдралыг өнөөдрийн үнийн шошгоор хэмжиж байна.
Магадгүй бидний ойлгоогүй нэг том нууц байгаа байх. Монгол Улс дундаас дээш орлоготой орон болчихсон юм чинь иргэд нь ч гэсэн дундаас дээш орлоготой болсон байх ёстой гэж бодоод хэрэггүй бололтой.
23-н цагын өмнө
Нийтлэгч
Mongolic
Бусад мэдээнүүд

Шархалсан зүрхтэй, эксийгээ клипэндээ тоглуулан од болгоод алдсан Тэмпогийн story

Улаанбаатар хотод өдөртөө +5-аас +7 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй, өдөртөө 1-ээс 3 хэм дулаан байна

Улаанбаатар хотод лхагва гарагаас эхлэн хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна.

Түгээгүүр дагаж түгжирсэн иргэдийн цаг хугацааг хэн хариуцаж нөхөн төлөх вэ? САЙД АА!

10 саяын асуултад 10 км-ийн тайлбар өгчих юм. Асуултаас зугтахдаа хүртэл төмөр зам шиг тойруу маршрут сонгох гэж
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...
