И-Монголиагаар шаtaхуун авахаа хянуулах уу эсвэл Г.Дамдиннямыг зайлуулах уу?

Монголын төр асуудал үүсэх бүрд гарц шийдэл хайхаас илүү иргэдээ хянан боомилох, хязгаарлах аргыг хамгийн эхэнд сэддэг боллоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хомсдол, очер дарааллыг шийдвэрлэх нэрээр “И-Монголиа” системээр дамжуулан QR кодоор жолооч нарт өдөрт ганцхан удаа бензин олгох санал гаргаж байгаа нь бурууг бидэнд чихсэн хэрэг болов.
Энэ бол орчин үеийн дижитал хөгжил яав ч биш. Харин XXI зуунд цахимжуулсан "талоны систем"-ийг тулгалж буй дарангуйллын хэлбэр. Шатахууны импорт, нөөц, нийлүүлэлтийн сүлжээг зохицуулж чадахгүй байгаа сайдын чадваргүй байдлын төлөөсийг яагаад иргэд өдөр бүр аппликейшн уншуулж, хэрэглээгээ цагдуулж төлөх ёстой гэж?
Жолооч бүр өөр өөр ажил амьдралтай. Гэр бүлээ тэжээх гэж өдөржин замаар сүлжих таксины жолооч, түргэн шуурхай хүргэлтийн ажилтан, ачаа тээвэрчид, хөдөө орон нутгийг зорих иргэдийн амьжиргааг өдөрт ганцхан удаа шатахуун авах "нэг хэв"-энд шахаж болохгүй.
Асуудлын гол нь иргэд олон удаа бензин авсандаа биш, салбарын сайд нь бодлогын болон нийлүүлэлтийн менежментээ хийж чадахгүй байгаад учир байна. Төр иргэнийхээ хэрэглээг хянах эрхгүй, харин шатахууныг саадгүй нийлүүлэх үүрэгтэй.
Тиймээс өнөөдөр Монголын жолооч нар болон иргэд нэг л сонголтын өмнө ирж байна. Эзэн шиг амьдарч, салбараа залуурдаж чадахгүй байгаа сайддаа хариуцлага тооцон огцруулах уу эсвэл "И-Монголиа"-аар өдөр бүр бензин авах эрхээ гуйж, хянуулан амьдрах уу?
17-н өдрийн өмнө
Нийтлэгч
Mongolic
Бусад мэдээнүүд

ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд

Төрийн ажил чухал уу, төрхөө засах ажил чухал уу?

Улаанбаатарт хүйтний эрч чангарч, шөнөдөө хүйтэрнэ

Арван настнуудыг аюул руу түлхэж буй Г.Тэмүүлэнгийн тэнэглэл

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв

Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 13-нд болох үйл явдал
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...
