Баялгаа хэрхэн зарцуулах санал асуулга ажиллахгүй байна

Оюу толгойгоос Монгол Улсад 2027 онд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг орж ирэхээр төлөвлөж буй тухай мэдээлэл нийгэмд томоохон хэлэлцүүлэг өрнүүлэв. Засгийн газрын анхны төлөвлөгөөнд энэ орлогын дийлэнхийг эрчим хүчний төсөл, хөтөлбөрт зарцуулж, үлдсэн хэсгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр тусгахаар болсон юм.
857 мянган төгрөг гэдэг зарим хүнд бага мөнгө мэт санагдаж болох юм. Гэвч өнөөдрийн амьдралын өртөг, өр зээл, хүнсний үнэ, хүүхдийн сургалтын төлбөр, ахмад настнуудын өдөр тутмын хэрэгцээг бодоход энэ мөнгө олон өрхийн хувьд бодит дэмжлэг болно. Хамгийн гол нь асуудал зөвхөн мөнгөн дүнгийн тухай биш. Баялгийн үр өгөөжийг хэн хүртэх, хэн шийдвэр гаргах, иргэдийн санал бодлого боловсруулахад ямар байр суурь эзлэх тухай асуудал юм.
Хоролдорж овогтой Оюунбилэг гэх иргэн 2026 оны аравдугаар сарын 23-нд нийтийн өргөдлийн системд иргэн бүрд 857 мянган төгрөгийг өөрийн дансанд авах тухай өргөдөл гаргасан нь бүртгэлээс устгагджээ.
Энэ явдалд хэн хариулт өгөх вэ?
9-н өдрийн өмнө
Нийтлэгч
Mongolic
Бусад мэдээнүүд

Шархалсан зүрхтэй, эксийгээ клипэндээ тоглуулан од болгоод алдсан Тэмпогийн story

Монгол Улс дундаас дээш орлоготой болсон гэнэ шүү. Харин монгол хүн хэзээ дундаас дээш амьдрах вэ?

Улаанбаатар хотод өдөртөө +5-аас +7 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй, өдөртөө 1-ээс 3 хэм дулаан байна

Улаанбаатар хотод лхагва гарагаас эхлэн хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна.

Түгээгүүр дагаж түгжирсэн иргэдийн цаг хугацааг хэн хариуцаж нөхөн төлөх вэ? САЙД АА!
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...
