Түгээгүүр дагаж түгжирсэн иргэдийн цаг хугацааг хэн хариуцаж нөхөн төлөх вэ? САЙД АА!

Өмнө нь “Бензин олдохгүй байна” гэхэд иргэд итгэж хүлээсэн. “Бензин ирж байгаа” гэхэд нь мөн л итгэж, хүлээсэн. “Бензин байгаа ч шатахуун түгээгүүрүүд иргэдэд өгөхгүй байна” гэхэд нь хүртэл тэвчиж, хүлээсээр ирсэн.
Харин өнөөдөр бензин үнэхээр байгаа эсэх, байвал хаана, хэзээ иргэдэд хүрэх нь тодорхойгүй хэвээр.
Энэ бүхний дунд хохирч байгаа нь хэн бэ? Өдөр бүр ажил, амьдралаа зохицуулах гэж яарч, ар гэрээ тэжээхийн тулд цаг наргүй хөдөлмөрлөж яваа жирийн иргэд.
Иргэд өнөөдөр амьдралынхаа хамгийн үнэтэй зүйл болох цаг хугацааг колонкуудын үүдэнд зогсож өнгөрүүлж байна. Тэр цаг хугацаанд хүн ажилдаа явж, үр хүүхдээ асарч, гэр бүлдээ цаг гаргаж, амьдралаа авч явах ёстой. Гэтэл хэдэн литр шатахуун авахын төлөө хэдэн цагаар дугаарлаж, тодорхойгүй хүлээлтэд амьдралаа үрж байна.
Асуудал зөвхөн бензиний хомсдолд биш. Асуудал нь иргэдэд тодорхой мэдээлэл өгөхгүй, хэзээ хэвийн болохыг хэлэхгүй, хариуцлага хүлээх эзэнгүй мэт байдалд байна.
Иргэд бол хэн нэгний туршилтын талбар биш. Бидний цаг хугацаа, хөдөлмөр, амьдрал үнэтэй. Шатахууны асуудлыг шийдвэрлэж, бодит мэдээллийг ил тод хүргэж, иргэдийг өдөр бүр колонкуудын үүд сахиулдаг байдлыг нэн даруй зогсоох хэрэгтэй. Ядаж давуу эрхтэй тусгай зөвшөөрлөө цуцлаад чөлөөтэй болгох бодлогл бариач.
2-н өдрийн өмнө
Нийтлэгч
Mongolic
Бусад мэдээнүүд

Шархалсан зүрхтэй, эксийгээ клипэндээ тоглуулан од болгоод алдсан Тэмпогийн story

Монгол Улс дундаас дээш орлоготой болсон гэнэ шүү. Харин монгол хүн хэзээ дундаас дээш амьдрах вэ?

Улаанбаатар хотод өдөртөө +5-аас +7 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй, өдөртөө 1-ээс 3 хэм дулаан байна

Улаанбаатар хотод лхагва гарагаас эхлэн хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна.

10 саяын асуултад 10 км-ийн тайлбар өгчих юм. Асуултаас зугтахдаа хүртэл төмөр зам шиг тойруу маршрут сонгох гэж
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...
