|
--°C
| |
logo

10 саяын асуултад 10 км-ийн тайлбар өгчих юм. Асуултаас зугтахдаа хүртэл төмөр зам шиг тойруу маршрут сонгох гэж

Хүмүүс нэг л зүйл асууж байна шүү дээ. Тэр 10 сая төгрөгийн асуудал юу болсон, ямар учиртай, хэнд ямар зорилгоор өгсөн юм бэ?

Гэтэл хариуд нь Багануур-Хөшигийн хөндий-Эмээлтийн төмөр зам, 2025-2026 оны бүтээн байгуулалт, нийслэлийн түгжрэл, агаарын бохирдол гээд улсын хэмжээний хөгжлийн хөтөлбөр танилцуулчих юм.

10 саяын асуудал яригдахад улсын хөгжлийн төлөвлөгөө сөхөгдөж, нэг бичлэгний тухай асуултад бүтэн төмөр замын төсөл хариу болж байхыг харах ч гэж.

Уг нь иргэд төмөр замын чиглэл асуугаагүй, мөнгөнийхөө учрыг л асуусан юмсан. Тэр 10 сая нь төмөр замын бүтээн байгуулалтын урьдчилгаа биш л байлтай.

Хамгийн сонирхолтой нь, мэдэгдэл нь урт байх тусам хүмүүсийн асуулт улам товч болоод байна

10 сая төгрөгийн асуудалд тодорхой хариулт байна уу, үгүй юу?

Төмөр зам барихад чиглэл, зураг төсөл, маршрут хэрэгтэй байдаг байх. Харин олон нийтийн итгэлийг сэргээхэд бол урт мэдэгдэл биш, товч бөгөөд тодорхой хариулт л хэрэгтэй дээ.

Ер нь асуултаас бултах гэж ийм хол зам туулдаг бол төмөр замынхаа маршрутыг биш, мэдэгдлийнхээ маршрутыг эхлээд шинэчилмээр юм байна

Нийтлэгч

Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...