Сөүлийн Сагсан Бөмбөгийн Холбооны мэргэжлийн, туршлагатай дасгалжуулагчид Монгол Улсад хүрэлцэн ирж, өсвөрийн сагсан бөмбөгчдийн ур чадварын үнэлгээ болонМонголын багш, дасгалжуулагчдад зориулсан сургалт зохион байгуулна.
Play&Tour LLC-ийн хэрэгжүүлж буй YBDP–Youth Basketball Development Program хөтөлбөрийн хүрээнд өсвөрийнтоглогчид Сөүлийн Сагсан Бөмбөгийн Холбооны 5 түвшнийур чадварын үнэлгээнд хамрагдана. Үнэлгээний үеэртоглогчдын сагсан бөмбөгийн суурь ур чадварыг онцгойлонанхаарч, өнөөгийн түвшин болон цаашид хөгжүүлэхшаардлагатай чиглэлийг тодорхойлно.
Мөн Монголын сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчдадзориулсан сургалт зохион байгуулж, БНСУ-ын өсвөрийнсагсан бөмбөгийн сургалт, тоглогч хөгжүүлэлт болон урчадварын үнэлгээний арга зүй, туршлагаас хуваалцана.
Хөтөлбөрийн бас нэг чиглэл нь өсвөрийн тамирчдын спорт баболовсролын цаашдын боломж юм. Хөгжлийн боломжтойтоглогчдод БНСУ-д спортоо үргэлжлүүлэн хөгжүүлэх, спортболон боловсролыг хослуулан ахлах сургуульд суралцахболомж, түүнд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгнө. Тухайлбал, Kwangshin School-ийн зүгээс суралцах боломжийнталаар мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.
Мөн хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Аялал ЖуулчлалынБайгууллага (KTO) БНСУ-ын аялал жуулчлал болон спорттойхосолсон аяллын бүтээгдэхүүн, боломжуудын талаартанилцуулна.
Хугацаа: 2026 оны 9-р сарын 16–18
Байршил: Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Зохион байгуулагч: Play&Tour LLC, Чингэлтэй дүүргийнБиеийн тамир, Спортын Хороо
Хамтран ажиллагч байгууллагууд: Seoul Basketball Association, Dreamscorp, Korea Tourism Organization (KTO)
Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл: Play&Tour Facebook page-ээс







