|
--°C
|horoscope icon |
logo
logo

БҮХНИЙГ ДАРГА БОЛГОГЧ АМАРСАЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг тойрсон шуугиан үргэлжилсээр... Саяхан нэгэн удган төрийн түшээ, сайд хүн эхнэрийнхээ дагавар охинтой амрагийн харилцаатай, хоёр эхнэртэй юм шиг амьдардаг гэхчлэн цахим орчинд жиргэж, тэр яриа газар авсан.

Сошиал орчинд тэр сайд хэн болох талаар багагүй хэлэлцүүлэг өрнөв. Хэн ч хэний ч нэрийг цохон тэмдэглээгүй байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд маань би биш гэсэн нэг ижил гарчиг, нэг ижил зурагтай мэдээллүүд бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Энэ хэргийн шуугиан дарагдаж амжаагүй байтал сайдын ажлын албаны хүн энгийн иргэнийг дарамтлан "Миний бичсэн хүн бол С.Амарсайхан сайд биш гэж бич" хэмээн дарамталж буй бичлэг дахин цацагдаж, олны нүд, чихийг дэлдийлгэсэн. Тус бичлэгийг үзсэн Ерөнхий сайд маань хүртэл "Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалан дарамталж байгаа бичлэг үзлээ.

Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй" гэж өөрийн цахим хуудсандаа нийтлэл оруулснаа бас мартсангүй.

Тэгвэл өнөөдөр /2026.09.14/ ШШГЕГ-ын дарга А.Намсамандаар ахлуулсан хэсэг нөхөд "Бид хэн нэг сайдын хууль бус үүргийг биелүүлэх гэж төрд тангараг өргөөгүй. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Жолоочийнхоо эхнэрийг болон дүүг нь дарга болго" гэсэн. Бид болгосон. Хамаарал бүхий хэн нэгнийг дарга болгох шаардлага тавьсаар байна.

Тавихгүй гэхээр хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, “Чамайг байранд чинь тавина, ажлыг чинь авна” гэх мэтчилэн янз бүрийн байдлаар шахаж, дарамталдаг" хэмээн сүржин гэгч хэвлэлийн хурал хийж суугаа харагдана. Унасан дээр нь нэмж дэвслэнэ гэдэг нь үү эсвэл тэвчээрийн утас нь тасарсных уу.

6-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...