|
--°C
|horoscope icon |
logo
logo

Микрофонтой чимээгүй гишүүн

УИХ-ын гишүүн болно гэдэг чинь их сонин ажил юм байна.

Өглөө босоод Төрийн ордон руу явна. Өрөөндөө орно. Хуралдаа сууна. Нэр чинь УИХ-ын гишүүдийн жагсаалтад байна. Тэгээд л улс орны хувь заяа шийдээд байгаа юм шиг харагдана.

Гэхдээ ард түмэн нэг л зүйлийг гайхаад байна.

“Энэ гишүүн чинь ер нь юу хийж байгаа билээ?” гэж...

С.Замира гишүүний нэр УИХ-ын албан ёсны бүртгэлд бий. Байнгын хороодод ч бүртгэлтэй.
Гэхдээ олон нийтэд харагдах байдлаар бол нэг их сүртэй улстөрч биш.

Хэвлэлийн хурлаар чанга дуугарахгүй. Телевизээр өдөр бүр үзэгдэхгүй. Сошиалд улс төрийн “гал” асаахгүй.

Монголын улс төрийн өнөөгийн стандартаар бол энэ нь бараг сайндаа тооцогдоно.

Бүр заримдаа “УИХ-ын гишүүн гэдэг албан тушаалтай хүн юм уу эсвэл УИХ-ын байнгын оршин суугч юм уу?” гэж асуумаар.

Нөгөө талаас нь харахаар бүр хөөрхөн логиктой.

Хэвлэлд яривал хэлсэн үг нь асуудал болно.
Ярихгүй бол юу ч хэлээгүй учраас асуудалгүй.
Их ажиллавал алдаа гарна.
Бага ажиллавал хэн ч анзаарахгүй.

Ингээд улс төрийн хамгийн найдвартай стратеги бол “Дуугүй байлаа гээд бүтэх үхэхгүй" гэдэг л болжээ.

Гэхдээ гишүүний суудал бол чимээгүй суух зориулалттай сандал биш. 2026 оны хуралдааны тэмдэглэлээс харахад С.Замира асуулт асууж, ажлын хэсэгт ажиллаж байгаа нь үнэн. Тэгэхээр “юу ч хийдэггүй” гэж шууд дүгнэх нь бас өрөөсгөл.

Харин сонгогчид илүү энгийн зүйл хүсэж байгаа.

“Та яг юу хийсэн бэ?" гэх асуултад ойлгомжтой, энгийн монгол хэлээр хариулаад өгчих.

Ямар хууль санаачилсан юм?
Ямар асуудлыг шийдүүлсэн юм?
Сонгогчдынхоо төлөө ямар ажил хийсэн юм?

Харин одоогоор Замира гишүүний тухайд олон нийтэд хамгийн их үлдсэн асуулт нь “Гишүүн мөн үү?” биш гэх асуултаас илүү “Гишүүний ажлаа хэр их хийж байгаа вэ?” гэдэг асуулт болоод байна.

Муучгүй бас солиод унах 4 машинтай, 330 саяын байртай гэж байгаа. Аа бас цэвэр Монгол хэлээр ярьж чаддаггүй учир хэвлэлд яриа өгдөггүй гэдэг бор шувуу ч нисээд амжсан. Сошиалд мөргүй, хийсэн ажилгүй тэрээр өнгөрсөн 3 жилд дугарсан ганц үг нь хөөрхий амьдрах гэж ядаж яваа хэдэн ченжүүдийг маань буруутгах болох шив дээ

11-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...