|
--°C
|horoscope icon |
logo
logo

Түр оршин суугч дахин “байраа” чөлөөлөв

Албан тушаалын хаалга С.Амарсайханд нэг л их дотно юм. Гэхдээ зөөлөн суудал нь өнцөгдөөд байдаг бололтой. С.Амарсайхан Засгийн газраас дахин гарлаа.

С.Амарсайхан огцорсон нь сонин биш. “Дахин” гэдэг нь хамгийн сонирхолтой байна. Учир нь улс төрд зарим хүн албан тушаалд нэг удаа очоод тэндээ үлдэх гэж хичээдэг бол Амарсайхан гэдэг хүн Засгийн газрын хаалгаар орж, гарч, дахиад орж, дахиад гардаг өөрийн гэсэн маршруттай болж байх шиг.

Өмнө нь Шадар сайдын суудлаас хөөгдөж байсан. Одоо Хууль зүйн сайдын суудал ч мөн адил ард нь хоцорч байна. Уг нь сайдын албан тушаал гэдэг “түрээсийн байр” биш л дээ. Гэхдээ Амарсайханы улс төрийн намтрыг харахаар “түр оршин суух зөвшөөрөлтэй” юм шиг.

Хотын дарга.

Шадар сайд.

Дахиад Шадар сайд.

Хууль зүйн сайд.

Тэгээд… буцаад энгийн гишүүн. Улс төрийн карьерыг нь нэг өгүүлбэрээр хэлбэл “Засагт орох авьяастай, Засгаас гарах туршлагатай.

” Ингээд Монголын улс төрийн уламжлалт жүжгийн дараагийн үзэгдэл эхэлж байна. Сайд нь сайдаа шүүмжилнэ. Сайд нь Засгийн газартайгаа зөрнө. Засгийн газар сайдаа гаргана. Сайд нь Засгийн газраасаа гармагцаа Засгийн газрыг шүүмжилнэ. Үзэгчид нь мэдээж ард түмэн.

Тасалбар нь татвар. Улс төрд хаалга олон байдаг. Гэхдээ Амарсайхан шиг нэг хаалгаар хоёр удаа гарч, өөр хаалгаар дахин орж чаддаг хүн цөөхөн. Тиймээс энэ удаагийн түүхийг “улс төрөөс явлаа” гэж биш, “Амарсайхан Засгийн газраас хоёр дахь удаагаа хөөгдлөө гэх нь.

Харин улс төрөөс гарах эсэхийг дараагийн анги дээр бид нүд чих тавин үзнэ.” Охин тосгоноос явсан ч тосгон охиноос явсангүй гэгчээр мөддөө улс төрөөс зайлахгүй л болов уу.

Усан оргилуураас эхлээд улыг нь шагайвал их юм гарч ирэх хүн тийм амархан явахыг хүсэхгүй. Монгол Улсын нэрийн өмнөөс л явуулж магадгүй. Гэхдээ Монгол Улсын нэрийн өмнөөс хэн ч, яах ч юм...


4-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...