|
--°C
|horoscope icon |
logo
logo

Монгол Улс өнөөдөр нэг том асуудлаа шийдлээ. Ерөнхийлөгч маань 100 кг-ыг 20 удаа шахчихлаа

Инфляц шахагдаагүй бүр галзуурч байна.
Өр зээл шахагдаагүй, урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрлээ.
Өрхийн амьдрал өдөр ирэх тусам шахагдаад хэцүүхэн байна.
Ард түмний бухимдал ч шавхагдлаа.

Харин 100 кг-ын төмөр бол жинхэнээсээ шахагджээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид цэргүүдтэй хамт бэлтгэл хийж, 100 кг-аар 20 шахсан нь төрийн тэргүүний бие бялдрын бас нэгэн бахдам амжилт болж сошиалд түгэв.

Баяр хүргэе. Үнэхээр хүчтэй байна.

Гэхдээ нэг асуулт өөрийн эрхгүй төрнө.

Улс орны амьдрал ийм хүнд байхад Ерөнхийлөгч маань яг одоо юуг шахаж байгаа нь хамгийн чухал юм бол?


Штанг уу?
Эдийн засаг уу?
Ард түмний тэвчээр үү?
Улстөрчдийг ажлаа хийхийг шахах уу?

100 кг-ыг 20 удаа шахсан бичлэгээс илүүтэйгээр иргэд үнийн өсөлтөө хэзээ шахаж буулгах бол, зээлийн дарамтаа хэзээ шахаж багасгах бол, амьдралынхаа хүндийг хэзээ шахаж хөнгөлөх бол гэдгийг л хүлээж сууна.

Ерөнхийлөгчийн булчин чангарчээ.
Одоо төрийн уураг тархи жаахан чангараасай, бяд суугаасай.

Учир нь Монголын ард түмэнд өнөөдөр 100 кг-ын штанг өргөдөг Ерөнхийлөгчөөс илүү улс орны 100 кг-ын асуудлыг нуруундаа үүрч, шийдэж чаддаг Ерөнхийлөгч хэрэгтэй байна.

Бидэнд 100 кг-ын штанг өргөж сошиалд тренд болдог биш, улс орны 100 100-н асуудлыг нуруундаа үүрэхгүй гэхэд ганцыг ч болов цөөлдөг, шийдэж чаддаг Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Биеийн бяраар нэгийг, ухааны бяраар мянгыг гэдэгсан...

11-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...