Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман есдүгээр сарын 09-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: Байнгын хороодын хурал эхэлнэ.
09:00 цагт: “Бүс нутгийн түүх, соёлын уулзвар дахь Монгол орон ба монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно
10:00 цагт: “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
10:30 цагт: УИХ-ын гишүүн М.Энхцэцэг УИХ-ын чуулганы танхимын үүдэнд ЭХЯ-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд лам нарын гэгээн дурсгалд зориулан босгосон Хамбын овоо дахь “Давхарлагт байшин суварга”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
14:00 цагт: БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 үр дүнгийн мэдээллээр Төрийн ордны “Их Засаг” танхимд хэвлэлийн хурал хийнэ.
19:00 цагт: Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын өмнөх тоглолт "Эс Жи Эйпс"-"Сэлэнгэ Бодонс" багийн хооронд "МБанк арена"-д болно.
Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилготой 23 дахь удаагийн “Crossing bridges” олон улсын гэрэл зурагчдын уралдааны шилдгүүдийг шалгаруулна.
Орон нутагт:
Өмнөговь: Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан Монгол Улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхэн үйл явц, шалтгаан нөхцөл, үр дагавар болон өнөөдөр бидний авч үлдэх сургамжийн Говийн байгаль, түүхийн музейд 14:00 цагт илтгэл тавина.
Үзэсгэлэн:
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.
-“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд Хааны ордон музейд гарч байна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Малайзын Пахан мужид болж буй ширээний теннисний Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцож байна.
-Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум БНХАУ-д болж байна.
-ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.







