|
--°C
|horoscope icon |
logo
logo

Махны үнэ буурна гэсэн амлалт хаачив?

Монголчуудын өдөр тутмын хүнсний гол хэрэглээ болох махны үнэ энэ онд тасралтгүй өссөөр байна. Салбар хариуцсан сайд Ц.Идэрбат зургаадугаар сарын 15-наас эхлэн махны үнэ буурч, зах зээл тогтворжино хэмээн мэдэгдэж байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ өрнөв. Үнэ буурах бус, харин ч өсөж, иргэдийн бухимдлыг төрүүлж байна.


Үнэ өссөн шалтгааныг нийлүүлэлт, бэлтгэл, тээвэр ложистик зэрэг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа ч "Малчид махаа хэдээр үнэлэхийг би хэлж мэдэхгүй" гэсэн нөгөө л салбарын сайдын үг биднийг угтлаа.
Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж байна. Амлалт өгөх амархан ч түүнийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг өнөөгийн нөхцөл байдал дахин харууллаа. Зургаадугаар сарын 15-нд буурах ёстой байсан нь махны үнэ биш, сайдын хэлсэн үгийн үнэлэмж байсан бололтой

4-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...