|
--°C
|horoscope icon |
logo
logo

Талхны төлөөх урт дараалал шатахуунаар солигдов

Нэгэн цагт хүмүүс талхны төлөө урт дараалалд зогсдог байлаа. Өглөө эртлэн босож, дэлгүүрийн үүдэнд дугаарлан хүлээж, гэр бүлийнхэндээ талх авч очих нь тухайн үеийн амьдралын нэг хэсэг байсан. Гэвч цаг үе өөрчлөгджээ.

Өнөөдөр бид талхны биш, шатахууны төлөө дараалалд зогсож байна. Өдөр ч, шөнө ч шатахуун түгээх станцын өмнө урт цуваа үүсэж, хүмүүс цаг хугацаа, ажил хөдөлмөр, гэр бүлийн амьдралаа золиослон хүлээдэг болжээ. Зарим нь ажлаа тасалж, зарим нь бүтэн шөнөжин дугаарлаж, зарим нь хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх ёстой үнэт мөчүүдээ алдаж байна. Хавар хальт махны дараалалд зогссон. Дараа жил дахиад зогсох нь тодорхой.
Хамгийн харамсалтай нь энэ бүхний цаана зөвхөн шатахуун бус, хүний амьдралын чанар алдагдаж байна. Бид хөгжил дэвшлийн тухай ярьдаг ч иргэд нь үндсэн хэрэгцээний зүйлсийн төлөө цагаа барж, бухимдал дунд амьдрах нь хөгжлийн хэмжүүр биш

Бид талхны дарааллыг ардаа үлдээсэн гэж бодсон. Гэвч өнөөдөр өөр нэгэн дараалалд зогсож байна. Асуудлын нэр өөр болсон ч иргэдийн алдсан цаг хугацаа, гэр бүлээсээ хумсалсан мөчүүд хэвээрээ үлджээ.

3-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...

Талхны төлөөх урт дараалал шатахуунаар солигдов