|
--°C
|horoscope icon |
logo
logo

Шатахуунгүй улс, шоу ихтэй сайд нар

Улсын хэмжээнд шатахууны хомсдол нүүрлэж, иргэд бензин түгээх станцын үүдэнд урт дараалал үүсгэн зогсож байхад Засгийн газар ирэх наймдугаар сард Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Их хуралдай” цогцолборт ээлжит бус хуралдаанаа хийхээр шийджээ. Мэдээж Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой бол бахархах түүх.

Гэхдээ агуулга бус хэлбэр төдийхнөөр өнгөц байдлаар асуудалд хандах нь өнөөгийн Монголын эрх баригчдыг өчүүхэн болохыг харуулаад байх шиг. Харин өнөөдрийн иргэдийн хамгийн том асуудал нь түүхэн ой биш, шатахууны сав нь хоосорсон явдал болоод байна. Нэг талд нь шатахуун хайсан жолооч нар, нөгөө талд нь шатахуун зарцуулж очих төрийн түшээд. Нэг талд нь “бензин хэзээ орж ирэх вэ?” гэсэн асуулт, нөгөө талд нь “хурал хаана хийх вэ?” гэсэн шийдвэр. Бензин дууссан ч хурал дуусдаггүй улс юм даа.

4-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...