Үндэсний их баяр наадмаараа сайхан ч наадлаа сайхан ч зугааллаа. Чоно борооноор хот руу гэгчээр бүтэн жил ядарсан биесийг амрааж, бас зүгээргүй шинэхэн аваргын гэргийн нүүрсний хулгай, комидиан Н.Ханугийн бусармаг явдлыг сошиал даяар шүүж байх зуур АИ-92 шатахуун 250 төгрөгөөр, авто замын татварыг 10 хувиар, халаалт 25 төгрөгөөр, ус 82 төгрөгөөр, бохир ус 750 төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Энэ их үнийн өсөлтийн яаж дааж амьдрах вэ? Удахгүй идэх талхаа таллаж авдаг болох вий дээ! Сайд дарга нар маань түрүү бөхийн найр хэсэж, хэн нь мөнгөтэйгөө гайхуулж буй мэт өгч байгаа бэлгээрээ өрсөлдөж байх зуур чинь ард иргэд чинь элгээрээ хэвтлээ







