|
--°C
|horoscope icon |
logo
logo

Хоёр оронтой тоог 11-ээр үржүүлэх

Хоёр оронтой тоог 11-ээр үржүүлэхдээ тооны машин хэрэглэхгүйгээр хариуг хэдхэн секундэд олох нэгэн сонирхолтой арга бий.

Жишээ: 35 × 11 = ?

Эхний цифр: 3

Хоёр дах цифр: Хоёр цифрийг нэмнэ 3 + 5 = 8

Сүүлийн цифр: 5

Ингээд дараалуулан бичвэл: 3 | 8 | 5 = 385

Тиймээс: 35 × 11 = 385

Өөр хэдэн жишээ

42 × 11 = ?

4 + 2 = 6 ➜ 462

81 × 11 = ?

8 + 1 = 9 ➜ 891

23 × 11 = ?

2 + 3 = 5 ➜ 253

Харин нийлбэр нь 10-аас их бол яах вэ?

Хэрэв хоёр цифрийн нийлбэр 10 буюу түүнээс их байвал нэгжийн орныг голд бичээд, аравтын орныг зүүн талын цифрт нэмнэ.

Жишээ: 57 × 11 = ?

5 + 7 = 12

Эхний цифр: 5 + 1

Хоёр дах цифр: 2

Сүүлийн цифр: 7

2-ыг голд бичнэ. 1-ийг 5 дээр нэмнэ → 6

Ингээд дараалуулан бичвэл: 6 | 2 | 7 = 627

Ингээд: 57 × 11 = 627

Өөр нэг жишээ: 89 × 11 = ?

8 + 9 = 17

7-г голд бичнэ.

1-ийг 8 дээр нэмнэ → 9

89 × 11 = 979

3-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...