|
--°C
|horoscope icon |
logo
logo

Овжин охидын Сампил шүгэл үлээв

Маск продакшн байгуулагдаад 20 жил болжээ. Биднийг байнга инээд хөөрөөр мялаадаг Маскийн гурвалыг хэн ч харсан ноён нуруутай, ухаалаг ах нар хэмээн үздэг. Тэгвэл Ц.Ганзориг, Ж.Мөнхсайхан хүчирхийлэл үйлддэг, дотроо нэгнээ бүлиддэг байсан талаар Санпил өөрийн цахим хуудастаа "МС ахаа би таны дарамтанд 18 жил явлаа. "Хэнгрэгнийхээ дуунд чих нь дүрийлч тойгууртаа хахаж үх гэдэг үгийн чинь дүү нь 10 жил дааж амьдарлаа" гэсэн үгсийг нийтлэж байсан.

Тэгвэл өчигдөр дахин "Эцэг өвгөдөөс уламжилсан сайхан ёсыг бодов. Ах минь, үгэндээ үнэн бай, би уучлахыг хичээе. Үг үйлдэл чинь зөрж байна. Тайзаа хүндэл. Хэзээ ч бүү бөгс хошногоо гарга, охидыг хүндэл. Та охидтой бас зээ охидтой. Ингээд миний хувьд гомдол дууслаа. Охидыг бүү хазаж хавириарай. Эрт орой хэзээ нэгэн цагт зээд чинь хазаж, хавирдаг хүн таарах вий. Тайзны хажууд бөгс, хошного боожгойгоо битгий гаргаж байгаарай.

Энэ бол хүчирхийлэл. Таны төмсөг бидэнд биш эхнэрт чинь л хэрэгтэй байх," гэжээ.

Энэ постыг харсан хүмүүс 20 жилийн ойд зориулсан киноны маркетинг гэж бодсон боловч Сампил Ганзоо "Үгүй дээ, энэ бол үнэн. Архи ууж байснаа охидруу цацаж, толгой дээр шээсээ гоожуулж явдаг гаж донтон" хвгэж бичжээ. Энэ бүхний аль нь үнэн, аль худлаа гэдгийг цаг хугацаа ус тосоор нь ялгаад өгөх биз. Бидний хүний дээд ноён нуруу хэмээн хайрлаж хүндэлж явдаг нэгэн ийнхүү адгийн муу хүчирхийлэгч байсан талаар дуулиан дэгдлээ...

4-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...