|
--°C
|horoscope icon |
logo
logo

Төр найрлаж, иргэн хязгаарлуулна

Иргэн нь бензинээ хэмнэж, төр нь тэднээс хураасан мөнгөө цацна. Иргэн нь орлогоо хэрхэн өнөө маргаашийн талх, шатахуундаа хүргэхээ бодож, төр нь найр, наадмаар хэрхэн тансаглахаа бодно. Иргэн нь “тэгш, сондгой”-гоороо хязгаарлуулж байхад төрийн эрх мэдэлтнүүд тайзнаа гарч дуулж, гитардаж, DJ хийж, найр наадам хэссээр. Энэ чинь хямралын үеийн төр үү эсвэл зугаа цэнгэлийн компани уу?


250 тэрбум төгрөг.


Энэ мөнгөөр хэдэн сургууль барих байсан бэ? Хэдэн эмнэлгийн тоног төхөөрөмж авах байсан бэ? Хэдэн км зам тавих байсан бэ? Хэдэн жижиг бизнесийг босгох зээл, хэдэн ажлын байр бий болгох боломж байсан бэ? Гэтэл Ерөнхийлөгч нь гитар барьж дуулна. Ерөнхий сайд нь өөрийгөө саак, сайхнаар нь дуулаастай, хотын дарга нь DJ хийнэ.


Сайд нар нь найр наадам хэснэ.
Төрийн өндөр албан тушаалтнуудын баяр цэнгэл хэвийн үзэгдэл боллоо. Гэтэл “Нарантуул”, “Дүнжингарав”-ын мянга мянган худалдаачин орлогоо алдана. Хөдөө орон нутгаас хотод ирсэн иргэн хүнс, хичээлийн хэрэглэлээ базааж чадахгүй буцаж байна. Машинаа хэзээ унахыг хүртэл төрөөс заалгана. 250 тэрбумыг яг юунд зарцуулсан бэ?


Биднийг “Тэвч. Хэмнэ. Хязгаарлуул. Дүрмээ дага.” гэж шаардаж байгаа Засгийн газар мөнгө хэвлэж, цалин нэмж хэмнэлт хийдэг гэнэ.

6-н цагын өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...