|
--°C
|horoscope icon |
logo
logo

Сүү рүү хар ус юүлж буй Монголбанк сөнөтүгэй

Эдийн засаг ярихаар л “М2 мөнгөний нийлүүлэлт”, “макро тогтвортой байдал” гэж төвөгтэй үгсээр бөмбөгддөг..

М2 мөнгөний нийлүүлэлт гэж юу вэ?

Таны тогоонд 1 литр өтгөн сүү байв. Сүүгээ арвижуулах гээд дээрээс нь 9 литр ус нэмчихвэл 10 литр хярам болно. Гоё харагдавч яг үнэндээ тийм шингэн зүйлийг хэн ч “сүү” гэж тооцохгүй, үнэ хүрэхгүй. Зах зээлд шилжсэн ч түүний мөн чанарыг хараахан ойлгоогүй монголчууд илүү ашиг олохын тулд сүү, айрагтаа ус, ааруулдаа гурил хольж нүгэл үйлддэг байсан нь саяхан. Яг үүнтэй адил бодлогыг Монголбанк хийдэг.

М2 мөнгөний нийлүүлэлт гэдэг нь зах зээл дээр эргэлдэж байгаа бүх бэлэн мөнгө, иргэдийн хадгаламж, дансанд байгаа төгрөгийн нийлбэр юм. Өнгөрсөн жилүүдэд Монголбанк төрөл бүрийн хөнгөлөлттэй зээл, хөтөлбөр нэрээр зах зээл рүү их хэмжээний төгрөг сүү руу ус хийлэг шиг нийлүүлсэн.

Эдийн засаг дахь махны нийлүүлэлтээс эхлээд эхлээд гутал, хувцас, бүх бараа бүтээгдэхүүн ердөө 5–7% өсөж байхад, мөнгөний нийлүүлэлт буюу М2 үзүүлэлт нь 20–30%-иар тэлчихвэл яах вэ? Дэлгүүрт байгаа бараа нь хэвээрээ атал худалдаж авах цаасан төгрөг нь хэтэрхий их болно. Үр дүнд нь цаасан төгрөгийн үнэ цэнэ унаж, валютын ханш тэнгэрт хадаж, дэлгүүрийн барааны үнэ өдөр бүр нэмэгддэг.товчхондоо бараа, валютын үнэ байрандаа байгаа. Харин төгрөгийн ханш унаад буй хэрэг.

Цоорхой дээврээ янзлахгүй тоссон хувинг нь хураах арга барил

Амьжиргааны өртөг өсөж, цалин нь сарын сүүл хүрэхгүй байгаа болохоор иргэд цахимаар, аппликейшнаар бичил зээл авч аргацаахаас өөр сонголтгүй болж байна. Гэтэл Монголбанк "Нэг иргэн 15 аппликейшнаас зээл авч байна, тиймээс цахимаар олон зээл авахыг зогсооно" гэж мэдэгдэж байна. нэ нь яг юу гэсэн үг вэ гэж үү? Дээврээс нь ус гоожиж байхад цоорхойг нь нөхөх биш, доор нь хувин тавьж буй хүний хувинг хурааж авч байгаатай ав адилхан.

Иргэн, аж ахуйн нэгж хоёр өөрсдийн сайн дурын тохиролцоогоор эрсдэлээ үүрэн зээл авч, өгч байхад захиргааны аргаар "хязгаарлана" гэх нь чөлөөт зах зээлийн зарчимд нийцэхгүй. Хэрэв Монголбанк иргэдээ үнэхээр санхүүгийн эрсдэлээс хамгаалъя гэж байгаа бол хамгийн түрүүнд Мөнгөний нийлүүлэлтээ хязгаарлаж, зах зээл рүү төгрөг хэвлэн хорлохоо зогсоох ёстой. энэ нь бичигчийн мэргэн бөөдий аятай санаа биш бөгөөд хүн төрөлхтний түүхээр батлагдаж, боловсруулагдсан онол. Төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах ёстой банк өөрөө төгрөгийг эсрэг ажиллаад байх нь бидэнд хамгийн хор хөнөөлтэйг өнгөрсөн жилүүд харууллаа Ардын намын гарамгай шүлэгчийн уярам зүйрлэлээр 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш өнөөдөр 36 боодолтой тэнцээ ирлээ. Долларын ханш ба инфляцийг дарж, иргэдийн халаасанд байгаа мөнгийг үнэ цэнтэй байлгахын яг эсрэг бодлого төв банк өдий хүртэл барьсны балгийг бид улсаараа төлж байна.

Иргэд санхүүгийн дарамтад орж байгаа нь олон аппликейшн байгаад биш, харин идэх өндөг, сүү, талхны үнэ өдөр ирэх тусам өсөж, төгрөгийн ханш суларсанд бөгөөд үүний гол шалтгаан нь Төв банкны хэт их мөнгө нийлүүлсэн бодлоготой шууд холбоотой.

Иргэд санхүүгийн дарамтад орж байгаа нь олон аппликейшн байгаад биш, харин идэх өндөг, сүү, талхыг худалдаж авдаг төгрөгийн ханш суларсанд бөгөөд үүний гол шалтгаан нь Төв банкны хэт их мөнгө нийлүүлсэн бодлоготой шууд холбоотой. Хэрэвзээ энэ гайтай бодлогыг гаргагч банк байхгүй болчихвол бидний амьдрал сайжирна уу гэхээс дордохгүй. Дарга нарын хүүхдийг ажилтай, албан тушаалтай байлгахын тулд улсаараа хохирдог ийм балай банк бидэнд байсны хэрэг алга.

20-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...